Нүүр хуудас Будаа
Ардын зүйр цэцэн үгс
Тариаланч бүх л ард түмний ширээн дээрх анхны хоол нь будааны агшаамал байдаг. Оросын хоолны газар ч мөн энэ хоолноос эхэлсэн. Бүр IХ - Х зуунд буудайн тусгай сортоор полба, хөх тариагаар ногоон каш, шар будаа, сагадай зэргээр хоол хийдэг байсан. Эрт дээр цагаас янз бүрийн сонирхолтой нэр гарсан төдийгүй, мөн гайхамшигтай зүйр үгс, сургаалууд бий болжээ. Дээр үед Оросын вангууд дайсантайгаа эвлэрэхийн тэмдэг болгож будааны агшаамал өгдөг заншил байжээ. Тэр цагаас хойш хоорондоо таарамжгүй хүмүүсийн тухай ярихдаа: “Тэд будааны агшаамал иддэггүй” гэж ярьцгаадаг. Сул дорой хүмүүсийн тухай мөн “каш бага идсэн байна ” гэлцдэг. Яагаад ингэж ярьдаг байсныг гайхах зүйлгүй. Амуун каш маш ашиг тустай, тэжээллэг юм. Өмнөд оросын хөдөө нутагт эрт дээр үеэс нэгэн заншил тогтжээ. Энэ нь сурагчид бага ангиас ахлах ангид шилжихдээ сургууль дээрээ сав будааны агшаамалтай ирдэг байжээ. Түүнийг бүгдээрээ хамт идэж дуусаад савыг нь хагалдаг байж. Үүнээс үүдэн “нэг кашныхан” гэдэг нэр гарчээ. Энэ саванд ямар төрлийн будаа байсан бэ? Эргэлзэх зүйлгүй- энэ бол сагадай. Энэ бол хамгийн ашиг тустай, бүх тэжээлийн агуулсан, ажилчдад адил хэмжээний бусад төрлийн кашаас илүү хүч чадал өгдөг. Каш гэдэг нь зөвхөн хоолонд өгсөн нэр биш. Энд ерөнхий ажил хийдэг хоршооллыг хэлдэг. Хоршоологчид заримдаа: “Бид үүнтэй хамт нэг кашанд ажилладаг” гэж хэлдэг. Бид бүгдээрээ “өөрөө чанасан кашныхаа учрыг өөрөө ол” гэдэг зүйр үгийг мэднэ. Энэ нь бас л хоолны тухай биш, хутгаж орхисон юмныхаа учир начрыг өөрөө ол гэсэн утгатай. Энд каш нь эмх замбараагүй байдал, үймээн самуун, буруу ойлголтын тухай өгүүлсэн байна. Мөн “Каш чанагдлаа” гэдэг нь бантан хутгах буюу таагүй явдал болсныг илтгэнэ. Оросын бусад зүйр цэцэн үгс: · Каш тосоор муудаад байхгүй · Бусдын кашанд найдаж, өөрийнхийг пийшинд байлгах · Гэдэс бахдалтай ч, нүд каш руу · Кашгүйгээр хоол хоол биш · Шөл ба каш- манай хоол · Сайхан шөл байсан ч амуу байсангүй · Каш хаана байна- бид тэнд · Бидний гашуудал – сагадайн каш, идэж чадахгүй бол үлдэхийг хүсэхгүй · Өтгөн кашны үр алга болохгүй · Каш чанаж эхэлсэн л бол тосонд бүү харамс Хошин яриа: “нэгэн эр каштай шөл их л удаан идэж, тэгээд халбагаа тавиад, бүсээ тайлж, санаа алдсанаа дахин эхлэв”. |
Будааны ашиг шимийн тухай Ардын зүйр цэцэн үгс Агшаасан будааны тухай үлгэр Эмээгийн жор ![]() |
Утас: (976) 5525-2786 Факс: (976) 11-369164 e-mail: info@aleyka.mn |
Copyright © 2013 Алейcк Импекс ХХК |